УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нэр дэвшигчдийн баримт бичгийг өнөөдөр СЕХ хүлээн авна. Цар тахлын нөхцөл байдлын улмаас УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуваарийг нам, эвсэл, нэр дэвшигчдийн саналыг харгалзан гаргажээ.
Нөхөн сонгуульд оролцох есөн нам, нэг эвслийн зүгээс 2021 оны есдүгээр сарын 1-нд багтаан нэр дэвшигчдээ тодруулаад буй. Нэр дэвшигчид есдүгээр сарын 4-ний өдрийн дотор хөрөнгө, орлогоо цахимаар мэдүүлжээ. Сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн аваад тав хоногийн дотор шийдвэрээ гаргах учиртай.