Хүйтний хөндий- Арвайхээр чиглэлийн 57.56 км замын их засварын ажил 2023 оны дөрөвдүгээр сард бүрэн дуусч, ашиглалтад орно гэдгийг ЗТХЯ-наас мэдээллээ.
Энэхүү авто зам нь 1987 онд баригдсан бөгөөд Улаанбаатар-Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Баян-Өлгий аймгийг холбох гол зам юм. Тус замд 2004 оноос хойш их засвар хийгээгүй бөгөөд маш их эвдрэлтэй, иргэд тээвэрчид дээрх чиглэлд зорчиход хамгийн хүндрэлтэй авто замуудын нэг тул АХБ-ны санхүүжилтээр өнгөрсөн дөрөвдүгээр сард их засварын ажлыг эхлүүлсэн.
Замын бүтээн байгуулалтад 150 гаруй ажилтан, 70 гаруй тоног төхөөрөмж ажиллаж, 50 гаруй туслах ажилтныг тухайн орон нутгаас ажиллуулж байгаа ажээ.
Ийнхүү хуучин асфальт бетоныг суурьтай нь бэхжүүлж байгаа энэхүү технологи Монголд өмнө нь хийгдэж байгаагүй, замын чанарт ихээхэн давуу талтай технологи гэдгийг мэргэжлийнхэн хэлж байв. Авто замын их засвар дуусч, ашиглалтад орсны дараа замын чанар, арчлалтыг гүйцэтгэгч компани гурван жилийн хугацаанд бүрэн хариуцна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.