Замын-Үүдийн гаалийн дарга асан Д.Зоригоо цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.
Тэрээр “Миний бие Замын-Үүдийн гаалийн газрын даргаар ажиллаж байгаад дээд шатны шийдвэрээр албан ажлаа хүлээлгэж өгөөд хоёр сар болж байна. Энэ хугацаанд намайг 37 тэрбум төгрөгийн оффшор хадгаламжтай, АТГ-д шалгагдаж байгаа гэх мэтээр удаа дараа ул үндэсгүй нотлох баримтгүй мэдээллүүдийг зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацлаа. Би өөрөө ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаагаа мэдээгүй байж өөр газраас мэддэг болов. Энэ нь миний хувь хүний болон албаны нэр хүндэд ноцтой халдаж байгаа үйлдэл учраас өөрийн байр сууриа илэрхийлэх нь зөв гэж үзлээ. Д.Зоригоо надад ямар нэг оффшор данс авлига албан тушаалын хэргээр АТГ болон бусад хуулийн байгууллагад шалгагдаж байгаа нэг ч хэрэг байхгүй. Хэрэв тийм зүйл байвал хариуцлага хүлээхэд бэлэн байна” гэжээ.