
Ховд баруун бүсийн хурд-2021 уралдаан энэ сарын 6-9-ний өдрүүдэд болж өндөрлөлөө. Бүсийн наадмын үеэр нэг ч хүүхэд унаж бэртээгүй гэдэг мэдээллийг “Алтайн унага” морин спорт уяачдын холбооноос өгөөд байсан бол нэг хүүхэд тархиндаа хүнд гэмтэл авч, 4 хүүхдийн гар хугарч, нэг хүүхдийн шагай гэмтсэн гэдэг мэдээллийг БОЭТ-ийн гэмтлийн тасгаас өглөө. Их насны морьдын уралдаанаас л гэхэд 30 гаруй хүүхэд мориноос унажээ. Мориноос унасан хүүхдүүдийн хувьд тархины доргилттой, их бага хэмжээгээр зөөлөн эдийн гэмтэл авсан гэв.
10 цагийн өмнө
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.