Хилчин бүсгүй өмнөд хилийн отрядаас гүйж эхэллээ

2021-08-2 Мэдээ, мэдээлэл

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах Хилийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам өмнөд хилийн отрядаас умард хилийн отряд хүртэл буюу Сэлэнгэ аймаг хүртэл 1100 км-ийн холын зайд гүйхээр өчигдөр замдаа гарчээ.

Тэрбээр Дорноговь аймгийн Хилийн 0108 дугаар ангиас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл нийт 1100 километрийг туулж, Хил хамгаалах байгууллагын 88 жилийн ойн баярын өдөр буюу есдүгээр сарын 17-нд бариандаа орохоор тооцжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.