Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр /2021.07.06/ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж, зарим албан тушаалтныг чөлөөлж, нэр бүхий зургаан албан тушаалтныг саатуулсан. Тодруулбал, нэр бүхий албан тушаалтны гар утсыг чагнах, хамаарал бүхий этгээдийн дансны хуулгыг цуглуулах гэх мэт гүйцэтгэх ажиллагаа явуулжээ. Улмаар нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, авлигын хэрэгт орооцолдсон байж болзошгүй нөхцөл байдал илрээд байгаа юм. Энэ хүрээнд Хууль зүйн сайд өөрийн биеэр холбогдох албаныхантай шалгалт хийж, мафийн бүлэглэлтэй хатуу тэмцэнэ гэдгээ илэрхийлж, зургаан албан тушаалтныг саатуулаад байна.
Тухайлбал,
Замын-Үүд сумын засаг дарга Б.Анхбаяр,
Замын-Үүд суман дах Авто тээврийн үндэсний төвийн дарга А.Хатансайхан,
Хилийн 0108-р ангийн захирагч Б.Нямбат,
Хилийн 0108-р ангийн замын шалган нэвтрүүлэх заставын дарга Б.Баттүшиг,
Замын-Үүдийн Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн хэлтсийн дарга Х.Уранбаяр,
Зам тээврийн хөгжлийн төвийн ахлах н.Саруул
Үүнээс гадна ачаа барааг санаатай гацааж, дундаас нь ашиг хонжоо олдог бүлэг жолооч нарыг шалгаж эхэлсэн мэдээтэй. Харин энэ хүрээнд тус сумын Засаг дарга Б.Анхбаярын тухайд, шалгуулахад бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн.
Түүнчлэн энэхүү хэрэгтэй холбогдуулан албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Дотоодын цэргийн штабын дарга, Бригадын генерал С.Ганбатыг дээрх зургаан албан хаагчийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна. С.Ганбатыг саатуулах үед гэрээс нь их хэмжээний бэлэн мөнгө, төрийн нуутай холбоотой байж болох материал, чагнах төхөөрөмж зэрэг олдсон гэж хэвлэлүүд мэдээлж буй юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30411
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.