Монголбанк 9.3 тн үнэт металл худалдан авчээ

2021-07-6 Банк, санхүү

Монголбанк 2021 оны зургадугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авчээ.

Оны эхнээс хойш өссөн дүнгээр тооцвол нийт 9.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1.5 тн-оор буурсан үзүүлэлт байна.

2021 оны зургадугаар сард

Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 112.5 кг
Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 107 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж ханш 2021 оны зургадугаар сард 167,924.18 төгрөг байв.

График 1. 2018-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

График 2. 1990-2021 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.