116 дугаар тусгай сургуулийн сурагчид дахин хичээл хаялт зарлаж байна

2017-06-5 Боловсрол

Нийслэлийн СБД-ийн 116 дугаар тусгай сургуулийн ахлах ангийн 10 гаруй  сурагч өнгөрөгч тавдугаар сарын 10-ны өдөр хичээл хаялт зарлаж байсан билээ. Хичээл хаях болсон шалтгаанаа чанартай боловсрол эзэмшиж чаддаггүй, зарим багш нарын мэргэжлийн ур чадвар муу, сургуулийн удирдлагууд сурагчдыг доромжилдог, үзэл бодлыг нь сонсдоггүй хэмээн тэд тайлбарлаж байсан.

Энэ удаад сурагчид дахин өнөөдрөөс эхлэн хичээл хаялт зарлаж байна. Учир нь сурагчид өмнө нь сургуулийн удирдлагуудад шаардлага хүргүүлж байсан. Гэвч уг шаардлагын хариуг заасан хугацаанд ирүүлээгүй тул ийнхүү арга хэмжээ авч байна хэмээн тайлбарлаж байна.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.