Шөнийн шалгалтаар цаг хэтрүүлэн ажилласан ААН-ийн үйл ажиллагааг зогсоов

2021-06-16 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын даргын 2021 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан Коронавируст халдвар (Ковид-19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам, НЗД-ын А/380 дугаар захирамжийн хэрэгжилтийн байдалд НМХГ, УОК-ын шуурхай, штаб, ЦЕГ, НЦУГ, дүүргүүд дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүдийн албан хаагч нар 2021 оны 5 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 15-ны өдрүүдэд шөнийн шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

Шалгалтад нийслэлд үйл ажиллагаа явуулж буй хүнсний худалдааны 241, ресторан, зоогийн газар 139, зочид буудал, дэн буудал 19, баар 36, тоглоомын газар 2, бусад 51 нийт 488 аж ахуйн нэгж, иргэн хамрагдсан байна.

Шалгалтын явцад 134 зөрчлийг илрүүлж, 91 буюу 67,9 хувийг арилгууллаа. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, цаг хэтрүүлэн ажилласан, хязгаарласан үйл ажиллагааг явуулсан 7 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, 5 аж ахуйн нэгжид 3000.0 мянган төгрөгийн торгууль ногдуулан, худалдаа, үйлчилгээний газруудад халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Шалгалтаар илэрч буй зөрчлүүд:

• Шөнийн шалгалтаар худалдаа, үйлчилгээний газруудад үйлчлүүлэгчийн 2 тунд хамрагдсан байдлыг шалгаж үйлчилдэггүй

• Ажиллагсад болон үйлчлүүлэгч нарын биеийн халууныг хэмждэггүй

• Гар халдваргүйжүүлэгч, халдвараас сэргийлэх зөвлөмж зааврыг шаардлагатай цэг, хэсгүүдэд байршуулаагүй,

• Ажиллагсдад халдвар хамгааллын хэрэгсэл /амны хаалт, бээлий/-ийг хэрэглэж хэвшүүлээгүй,

• Хоолны газрын үйлчилгээний танхимын ширээ хоорондын зайг 2 метрээс доошгүй, ширээнд суудал алгасч суухаар тооцон ширээ сандлыг байршуулаагүй,

• Бөөгнөрөл үүсгэсэн, дархлаажуулалтын 2 тунд хамрагдаагүй ажилтан ажиллуулсан,

• Механик агааржуулалтын хэвийн ажиллагааг хангаагүй зөрчил, дутагдлууд нийтлэг байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.