Тээврийн цагдаагийн албанаас аймгуудын зам дагуу хурд хэмжигч сурилуулан цагийн менежментийн дагуу хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орон нутгийн замд хурд хэтрүүлэх зөрчлийн улмаас жил бүр олон арван автомашин замын хажуу руу онхолдож, хамт зорчиж явсан гэр бүлийнхэн, үр хүүхдүүд нь амиа алдах осол гарсаар байгаа аж.
Энэ бүхнээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмнө хяналт тавьж байгаагүй цэг, авто замын хэсгүүдэд тодорхой цагуудад өдөр бүр Тээврийн цагдаагийн төв, орон нутгийн алба хаагчид хурд хэмжин зөрчил гаргасан жолооч бүрт шийтгэл оногдуулж байна гэлээ.