БШУ-ын төсвөөс танаж, хүүхдийн мөнгө олгож байна

2021-06-11 Мэдээ, мэдээлэл


Цар тахлын улмаас иргэдийн орлого буурсан тул өрхүүдийг дэмжих зорилгоор хүүхдийн мөнгийг тав дахин нэмж, 100 мянга болгосон. Гэхдээ ирэх сараас эхлэн 20 мянган төгрөг олгож эхэлнэ.

Харин энэхүү мөнгөний санхүүжилтийг Засгийн газар гуравдугаар сард АХБ-наас 73 сая ам.долларын зээл авч олгож байсан. Ингэхдээ БШУ-ны яаманд хуваарилсан зардлаас тодорхой хэмжээг нь хүүхдийн мөнгөнд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, тус яамны санхүүжилтээс хүүхдийн 100 мянган төгрөгийн 11 мянган төгрөгийг гаргаж буй юм. Иймд тус яам зарим зардлаа танасан хэмээн тодруулж байна..

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.