Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тусгай нөхцөл, шаардлагыг хангуулах хяналт, шалгалтыг энэ сарын 22-26-ны өдрүүдэд 3,213 аж ахуйн нэгж байгууллага, иргэнийг хамруулан хийжээ. Үүнд:
Хүнсний худалдаа – 1,471
Зах, худалдааны төв – 9
Хоол,үйлдвэрлэл үйлчилгээ -751
Кофе шоп – 81
Хүнсний үйлдвэр – 3
Хүнсний бус бараа бүтээгдэхүүний худалдааны төв – 109
Чийрэгжүүлэлтийн төв буюу фитнес, иогийн газар – 46
Сургалтын төв – 15
Бассейн – 7
Зочид буудал – 21
Саун -10
Амралтын газар – 11
Бусад /ахуйн үйлчилгээ/ -679 хамрагдсан байна.
Хяналт шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 251 зөрчлийг илрүүлсэн бөгөөд илэрсэн зөрчилд 9 зөвлөмж, зөрчил арилгуулах улсын байцаагчийн албан шаардлага 5 аж ахуйн нэгжид тус тус хүргүүлсэн байна.
Мөн бүтээгдэхүүн хураасан нэг акт тогтоож, зөрчил гаргасан долон хуулийн этгээд, зургаан иргэнд хуулийн дагуу торгуулийн шийтгэлийг ногдуулсан байна.
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
16 цагийн өмнө
Өчигдөр
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.