Мөн энэ оны 4 дүгээр сард нийгмийн даатгалын сангийн орлого 229.4 тэрбум төгрөг, зарлага 268.6 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 64.1 (21.8 хувь) тэрбум төгрөгөөр, зарлага 91.2 (8.8 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж авагчид 825 (11 хувиар) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1 162.2 (6.8 хувиар) тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 оны эхний 4 сард 1 019.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 151.2 (17.4 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 60.9(8.7 хувь) тэрбум төгрөгөөр, ҮОМШӨ-ний даатгалын сангийн зарлага 70.1 (7.4 дахин) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Ажилгүйдлийн даатгалын сангаас оны эхний 4 сард 8 323 хүнд 18.2 тэрбум төгрөг олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 825 (11 хувиар) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1 162.2 (6.8 хувиар) тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийгмийн даатгалын сангаас оны эхний 4 сард 454.1 мянган хүн тэтгэвэр авсны 75.9 хувь нь өндөр насны тэтгэвэр авагчид, 15.4 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэвэр авагчид, 8.7 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.