Дуудлагын дагуу нийслэлийн “Аврах анги-105”-ын бүлгийн дарга, дэслэгч Д.Энхбаяраар ахлуулсан алба хаагчид ослын газарт очиход 30-31 насны гурван эрэгтэй, 28 настай эмэгтэй нар “Toyota Sai” загварын автомашинтай урсаж байсныг завь, аврах олс ашиглан гаргаж, иргэдийн амь насыг нь авран хамгааллаа.
Иргэд та бүхэн усны ослоос урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.