Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан. Улмаар 4-12 дугаар ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дугаар ангийнхны зуны амралт энэ сарын 7-ны өдрөөс эхэлсэн билээ. Энэ хичээлийн жилийн хувьд улсын болон анги дэвших шалгалтыг авахгүй ч дүн гаргана. Дүнг гаргахдаа танхимаар хичээллэсэн хугацааны амжилт, зайнаас хичээллэсэн үеийн идэвх, бусад оролцоо зэргийг харгалзаж үзнэ хэмээн БШУЯ-наас мэдээлсэн юм.