Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад энэ сарын 17-ноос эхлэн нэг сарын хугацаанд танхимын давтлага өгөхөөр шийдвэр гарсан. Энэ хугацаанд баримтлах дэглэмийн талаар БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир мэдээлэл өглөө.
Сурагчдыг зөвхөн ЭЕШ өгөх хичээлийнх нь дагуу давтлагад хамруулах юм байна. Харин танхимын давтлагын хугацаанд
-Давтлагыг эцэг, эхийн хүсэлтийг харгалзан сайн дурын үндсэн дээр зохион байгуулна
-Өдөрт гурваас илүүгүй цагаар давтлага өгнө
-Нэг ангид 10-аас ихгүй хүүхэд байна
-Нэг ширээнд нэг хүүхэд сууна
-Орох, гарах хөдөлгөөнийг нэг урсгалд зохион байгуулна
-Танхимд суух хүн бүр амны хаалт зүүж, биеийн халууныг тогтмол шалгуулах зэрэг дэглэмийг баримтлах юм.
Одоогоор нийслэлийн 18 сургуульд дархлаажуулалтын цэг, гурван сургуульд PCR шинжилгээний цэг ажиллаж байгаа. Эдгээр цэгийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй нөхцөл үүсвэл тухайн сургуулийн сурагчдыг ойролцоох өөр сургуульд нь шилжүүлэн давтлагад хамруулахаар зохион байгуулах аж. Жишээлбэл, 50 дугаар сургууль дээр PCR шинжилгээний цэгээр ашиглагдаж байгаа бол 200 метрийн зайд 5 дугаар сургууль, 500 метрийн зайд 24 дүгээр сургууль бий тул сул чөлөөтэй ангиудыг 50 дугаар сургуулийн багш, сурагчид ашиглах боломжоор хангах гэнэ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.