Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 4 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг тавдугаар сарын 09-ний өдрийн 07:45 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид 13 км замыг туулан 07:58 цагт очиход иргэн М-ийн 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт Л /13 настай, эрэгтэй/-ийн нуруу, хөл, Л /12 настай, эрэгтэй/-ийн зүүн мөр, баруун гар, нурууны хэсгээр тус тус түлэгдсэн байсныг НТТТ-ийн 103-т хүлээлгэн өгчээ.