Өчигдөр 131 хүн эрүүлжүүлэгджээ

2021-05-6 Мэдээ, мэдээлэл

Өчигдрийн байдлаар 102 дугаарын утсанд нийт 943 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 371, хулгайтай холбоотой 8, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 90, гэмт хэргийн шинжтэй 52 дуудлага  ирсэн байна.

Мөн автомашин согтуу жолоодсон 28, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 76, хүний биед халдсан 59, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 52, эрүүлжүүлэх байранд хоносон 131, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 зөрчил бүртгэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.