Улаан талбайд болох ОХУ-ын ялалтын 76 жилийн ойн баярын цэргийн жагсаалыг Монголын үндэсний олон нийтийн телевиз (MNB) албан ёсны онцгой эрхтэйгээр орон даяар шууд дамжуулах болжээ. Уг онцгой эрхийг авахад Улаанбаатар дахь “Русский Дом” буюу хуучнаар Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) дэмжлэг үзүүлжээ.
Уламжлал ёсоор тавдугаар сарын сарын 9-нд ОХУ-ын нийслэл Москва хотноо Улаан талбайд Москвагийн цагаар 10:00 цагт болдог уг жагсаалыг Улаанбаатарын цагаар 15:00 цагт МҮОНТ-ээр хүлээн авч үзээрэй.
ОХУ-ын БХЯ-ны сайд Сергей Шойгу мэдэгдсэнээр, энэ жилийн баярын жагсаалд анх удаа өндөржүүлсэн хамгаалалтын “Тайфун ПВО” хуягт тээвэрлэгчийг үзүүлнэ. Мөн баярын арга хэмжээнд Оросын Зэвсэгт болон Агаарын хүчний 12,5 мянган цэргийн алба хаагч, 190 гаруй нэгж байлдааны зэвсэгт техник мөн 76 нисдэг тэрэг болон онгоц оролцож байгаа бөгөөд энэ нь Ялалтын баярын 76 жилийн ойг билэгдэж буй юм.
Мөн домогт “Русские витязи”, “Стрижи” нисэх багийнхан Москвагийн тэнгэрт нисэх ур чадвараа гайхуулна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.