Манай улс дэлхийн улс орнуудын жишгээр спортоор дамжуулан өнгө төрхөө тодорхойлох үүднээс 2019 онд “Токио 2020” олимпын наадамд оролцох Монголын тамирчдын спортын болон ёслолын хувцасны загвар зохион бүтээх уралдааныг нээлттэй зарлаж, хувцас үйлдвэрлэх компанийг шалгаруулсан байдаг.
Тодруулбал, Спортын амжилт гаргаж буй Монгол Улсын Үндэсний шигшээ баг, тамирчдаар дамжуулан Монгол үндэстний өв уламжлал, соёл, хөгжил дэвшлийг илэрхийлсэн брэнд өнгө төрхийг Үндэсний мэргэжлийн загвар зохиогчдоор тодорхойлуулах зорилгоор загварын уралдааныг өргөн хүрээнд зарлаж, сонгон шалгаруулалт зохион байгуулсан. Нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлсэнээс “Мишээл-Амазонка” ХХК шалгарч, спортын хувцасны загварыг уралдааны удирдамжид заасны дагуу Үндэсний шигшээ багийн тамирчдад танилцуулан, ёслолын хувцасны загварыг олимпын наадамд бэлтгэх дэд ажлын хэсэгт танилцуулж баталгаажуулжээ. Ийнхүү “Мишээл-Амазонка” ХХК-д спортын болон ёслолын хувцас үйлдвэрлэх эрхийг өгч гэрээ байгуулсан юм.
Олимпийн спортын болон ёслолын хувцсаар шалгарсан уг загвараар хийсэн хувцсыг сүүлийн байдлаар олон нийтэд харуулах хугацаа болоогүй бөгөөд анхны загвар өөрчлөгдөөгүйг “Мишээл-Амазонка” компани тайлбарлалаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.