Нийслэлийн дүүрэг бүрт рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги байгуулахаар болжээ. Ингэснээр хүүхэд багачуудыг зуны олимпын наадмын төрөлд багтдаг спорттой танилцуулж, хичээллэх нөхцөл бололцоогоор хангана гэж үзжээ.
Монголын рагбигийн холбооны Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд Хан-Уул дүүргийн 7-р сургууль, Чингэлтэй дүүргийн 72- р сургуульд гүнзгийрүүлсэн сургалттай анги нээсэн аж. Ирэх хичээлийн жилээс Баянзүрх дүүргийн 147-р сургууль, Сүхбаатар дүүргийн 58-р сургуульд рагбигийн гүнзгийрүүлсэн сургалттай анги нээхээр төлөвлөөд байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.