УВС аймгийн төв болон таван суманд хатуу хөл хорио тогтоов

2021-04-14 Мэдээ, мэдээлэл

Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, зургаан суманд тэгг зогсолт хийх шийдвэр гаргалаа. Тодруулбал, аймгийн төв болон Баруунтуруун, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай суманд өнөөдрөөс эхлэн 72 цагийн хугацаанд хатуу хөл хорио тогтоож байна.

Улаанбаатар хотоос Өндөрхангай суманд буяны ажлаар ирсэн дөрвөн иргэний нэгнийх нь түргэвчилсэн шинжилгээний хариу энэ сарын 13-ны өдөр эерэг гарсан юм. Энэ дагуу PCR шинжилгээ хийсэн бөгөөд өнгөрсөн шөнө хариу эерэг гарч батлагджээ. Иймээс мэргэжлийн байгууллагууд хариу арга хэмжээ авч, шуурхай ажиллаж байгаа юм.

Тухайн буяны ажилд Улаангом, Баруунтуруун, Цагаанхайрхан, Наранбулаг, Өндөрхангай, Зүүнхангай сумаас хүмүүс очиж оролцсон тул ийнхүү коронавирусний халдвар тархах эрсдэлээс урьдчилан сэргийлж, эдгээр сумдад тэг зогсолт хийжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.