УИХ-ын гишүүн Ц.АНАНДБАЗАРЫН хүчирхийлэлд өртөж явсан гэх ОХИД, ЭМЭГТЭЙЧҮҮД баримт дэлгэж эхэллээ

2021-04-14 Нийгэм

Сод монгол групп ХХК-ийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хүчирхийлэлд өртөж явсан байж болзошгүй охид эмэгтэйчүүд Ц.Анандбазартай холбоотой баримт фактуудаа дуучин М.Нарантуяагийн цахим хуудас руу илгээж эхэлжээ.

Энэ талаар М.Нарантуяа “Нийгэмд нэг бугласан идээ бээр илэрч шахагдах цаг иржээ.  Ажлын байрны бэлгийн дарамт, эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл, завдал, сэдэл хэрээс хэтэрч байгаа үед таслан зогсоох цаг нь одоо юм байна. Уншигчдаас олон чат ирлээ. Бүгд бодит кэйс болохоор нэр хаягийг нь нууцлаад хуваалцахаар шийдлээ.

Даруулгагүй дарга нар, доодохдоо захирагдсан ах нарыг хандыг нь дарж, түмний булай, нийгмийн шаар болгон хариуцлага хүлээлгэх цаг болжээ.

Монгол орны өнцөг булан бүрээс #Me_too_Mongolia хөдөлгөөн өнөөдрөөс албан ёсоор эхлэлээ.

Бүгд хамтдаа тэмцэх болно. Үндсэн Хуулийн Цэцэд байсан өвөө болсон ч шар сэмжилсэн Өгзөг Одбаяр, УИХ-ын гишүүн болсон ч өмдөндөхөө захирч чадахгүй байгаа Анандбазар мэтийн тэргүүтэй олон Гаж донтонгууд, Шар сэмжитүүдийг гишгэх газаргүй, нүүрээ нуух эрхгүй болтол нь хариуцлага нөхөж тооцьё.

Нар мандаж Харанхуй замхардгийн адилаар Та нарын дүрэмгүй, дээрэнгүй, золбин дээрэмчин шиг үе чинь дууссан шүү….

Жич: Бусдын хүчирхийллийн асуудлыг нийгэмд ярихад цагдаа шалгаж эхэлсэн бол одоо бүр хохирогчид борооны дараах мөөг шиг ар араасаа би ч бас хохирогч байсан гэж гарч ирсээр байхад УИХ-ын гишүүн Анандбазар дээр яахыг харъя. Хууль шүүх засаглалтай улс мөн үгүйгээ одоо харцгаая нийтээрээ” хэмээн бичжээ.

 

 

Эх сурвалж: https://www.facebook.com/Nara.Munkhtur

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.