БНСУ-Монголын хоорондох нислэгийн тийзийн үнэ өндөр байгаа тухай шүүмжлэл сүүлийн үед гарч буй. Энэ нь тус чиглэлд хоёрхон авиа компани нислэг үйлдэж, монополь тогтоосонтой холбоотой гэдэг. Тэгвэл Монголд хэт өндөр үнэ тогтоож байна хэмээн шүүмжлүүлдэг “Korean Air” компани Багануур орчимд мод тарьжээ. Тус компанийн 200 гаруй ажилтан Монголд ээлж ээлжээр ирж, энэ сарын 26 хүртэл мод тарьжээ. Тус компани жил бүрийн хавар Багануурт мод тарьдаг бөгөөд энэ жил орон нутгийн 600 шахам иргэнтэй хамтран тарьсан мод нь 110 мянгад хүрсэн байна. Улиангар, чацаргана, хайлаас гээд төрөл бүрийн мод тарьсан 440 мянган хавтгай дөрвөлжин метр талбай тун удахгүй “Korean Air”-ийн нэрэмжит ой болж, Азийн цөлжилтийг багасгахад хувь нэмрээ оруулна гэж найдаж байгааг компанийн зүгээс мэдэгджээ. Нөгөө талаар тарьсан чацарганы мод үр жимсээ өгвөл орон нутгийн иргэдийн амьжиргаанд ч тус дэм болно гэж найдаж байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.