Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 156 иргэн эх орондоо ирлээ

2021-04-2 Мэдээ, мэдээлэл

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өчигдөр буюу 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”, “Туушин”, “Зүчи”, “Кентавр”, “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.