Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259, 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149, 2020 оны “Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 90 дугаар тогтоолд цагдаагийн байгууллагаас үзүүлэх 12 төрлийн үйлчилгээ, лавлагааг олгохоор заажээ.
Цагдаагийн ерөнхий газраас 2020 оны 10 дугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран батлагдсан жагсаалт дахь 7 төрлийн үйлчилгээ, дээрх тогтоолд заагдаагүй боловч цахимаар хүргэх боломжтой 3 төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэдэд хүргэж эхэлжээ.
2021 оны байдлаар цагдаагийн байгууллага Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Жолоодох эрхийн оноо, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, Монгол Улсын Олон улсын жолооны үнэмлэх захиалах (1,2,3 жил) гэсэн 9 төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ээр дамжуулан иргэдэд хүргэж байна.
Цаашид батлагдсан жагсаалтад тусгагдсан “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох”, “Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа”, “Аюултай болон овор ихтэй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох”, “Монгол Улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан борлуулах төвөөс худалдан авах зөвшөөрөл олгох”, “Галт зэвсгийн гэрчилгээ олгох” зэрэг 5 төрлийн үйлчилгээ, лавлагааг 2021 онд багтаан төрийн үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-д холбох юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.