“Коронавируст халдвар (Ковид -19)-аас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам”-ын хэрэгжилт, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд халдварын дэглэм сахиулж, халдварын тархалтын бууруулахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Эрчим хүчний сайд, Улсын онцгой комиссын гишүүн Н.Тавинбэхээр ахлуулсан шуурхай зохицуулалтын ажлын хэсэг энэ сарын 27,28-ны өдрүүдэд Сүхбаатар болон СонгиноХайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй саун, фитнессийн газруудад Ковид-19 халдвар хамгааллын дэглэмийн байдалд хяналт шалгалт хийлээ.
Сүхбаатар дүүргийн хэмжээнд 13 саун, 18 бялдаржуулах, чийрэгжүүлэх газар бүртгэлтэй байгаагаас коронавируст халдварын улмаас 3 газрын үйл ажиллагаа түр зогссон, 4 газар тусгаарлалтын байрны зориулалтаар ашиглагдаж байгаа тул нийтэд үйлчлээгүй байна. 2021.03.27-ны өдөр хяналт шалгалтад Блюскай эйжиа ХХК–ийн саун, бялдаржуулах төв, Эдвэнцэд Натурал Нутришн ХХК-ийн Профид бялдаржуулах төв, Шангри-Ла Улаанбаатар хотел ХХК-ийн спорт клуб, Би Би девелопмент хотел ХХК-ийн саун, бялдаржуулах газар, Зиндаа стейт ХХК-ийн Зиндаа фитнессийн газруудад хяналт шалгалтыг хийлээ .
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 5 саун, 12 бялдаржуулах, чийрэгжүүлэх газар бүртгэлтэй байгаагаас коронавируст халдварын улмаас 6 газрын үйл ажиллагаа түр зогссон байна. 2021.03.27-ны өдөр хяналт шалгалтад СХД-ийн усан спорт сургалтын төв, Тесо ХХК-ийн Могул бялдаржуулах төв, Иргэн Ц.Отгонтэнгэрийн Замбуулин саун, Гурван мөнх тансаг ХХК-ийн Парайдайз саунуудын халдвар хамгааллын дэглэм, УОК-ын 18 дугаар тушаалаар баталсан түр журам болон тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтийн байдалд тус тус хяналт шалгалтыг хийлээ.
Шалгалтын явцад байгууллага, аж ахуй нэгж нь халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн баримтлан ажиллаж байгаа талаар тухайн фитнессийн төвийн ажилтан болон тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээс санал сэтгэгдлийг сонсож илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, халдвараас сэргийлэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.