ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн даваа гаригт болсон хүчтэй шуурганы улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр 11-т хүрсэн талаар “Интерфакс” агентлаг мэдээллээ.
Өмнө нь нас барсан найман иргэн шуурганы үед Кировоградын, Кедровын гудамж, Жавхарлал Неругийн нэрэмжит талбай, “Университет” метроны буудлын орчимд явж байгаад золгүй явдалд өртсөн юм. Нэмэгдсэн гурван хүн хаана явж байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж.
Нийт хохирогчдын тоо 50 гараад байгаа бөгөөд тэдний дунд хүүхдүүд байгаа гэж хойд хөршийн Эрүүл мэндийн яам мэдээлж байна.
Москва хотод даваа гарагийн өглөөнөөс эхлэн хүчтэй шуурга, ширүүн бороо орж эхэлсэн бөгөөд одоо ч намжаагүй байгаа аж. Хохирогчид булгарсан мод, газраас салж хийссэн автобусны буудлын саравч, сурталчилгааны самбар зэрэгт дарагдаж амиа алдан, гэмтжээ.
Г.Пүрэвсүрэн
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.