“Сөүлээс бусад чиглэлийн чартер нислэгээр ирэх иргэд шууд авиа компаниасаа тийзээ худалдан авч болно”

2021-03-25 Гадаад харилцаа

Ирэх сард хийхээр төлөвлөгдсөн тусгай үүргийн нислэгийн хуваарьт зарим өөрчлөлт орсон болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

Мөн Засгийн газраас Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатай нээхээр төлөвлөж байгаатай холбоотойгоор дөрөвдүгээр сард Сөүлээс бусад чиглэлээс тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд шууд авиа компанитайгаа холбогдон тийзээ худалдаж аваад ирэх боломж нээгдлээ. Өөрөөр хэлбэл, энгийн үед билет худалдаж авдаг байсан горимын дагуу билетээ аваад ирнэ гэсэн үг аж.

“Үүнд транзит зорчигч авах Сөүл-Улаанбаатар чиглэлийн дөрөвдүгээр сарын 23-ны нислэг мөн хамаарна.

Түүнчлэн Сөүл-Улаанбаатар чиглэлд хийгдэх дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн Асиана Эйрлайнс, дөрөвдүгээр 28-ны өдрийн Кореан Эйр компанийн нислэгээр тус тус ирэх хүсэлтэй Солонгост байгаа иргэд мөн эдгээр компанид шууд хандан тийзээ авч болно” гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэллээ.

Харин МИАТ компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн зорчигчийн нэрсийг ЭСЯ-нд хандан иргэдийн гаргасан өргөдлийн дарааллаар Сөүл дэх МИАТ компанийн төлөөлөгчийн газарт хүргүүлж баталгаажуулах юм байна.

Зураг. Нислэгийн шинэ хуваарь /Ногооноор тэмдэглэсэн нь өөрчлөлт орсон нислэг/

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.