Ховд аймгийн Манхан суманд ингэ ихэрлэжээ

2021-03-25 Мэдээ, мэдээлэл

Ховд аймгийн Манхан суманд ингэ ихэрлэсэн сайхан мэдээ түгжээ.

Тодруулбал, гуравдугаар сарын 24-нд Манхан сумын Баянгол багийн малчин Н.Нямдаваагийн хотонд ихэр ботго мэндэлсэн байна. Ихэрлэсэн ингэ дөрвөн настай хүрэн зүсмийн байжээ.

Н.Нямдаваа сүүлийн 21 жилийн турш тэмээ маллаж, олон түмэндээ танигдсан аж.

Өнгөрсөн 2020 онд тус аймгийн Чандмань суманд ингэ ихэрлэж байсан юм.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.