2021 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 674.6 мянган /малын төрлөөр авч үзвэл тэмээ 4.6 мянга, адуу 29.8 мянга, үхэр 54.7 мянга, хонь 216.4 мянга, ямаа 369.0 мянган/ толгой мал хорогджээ.
Үүнээс Архангай 34.0 мянга, Баянхонгор 344.9 мянга, Говь-Алтай 43.8 мянга, Дундговь 33.5 мянга, Өвөрхангай 62.0 мянга, Өмнөговь 29.9 мянга, Төв 37.2 мянга, нийт 585.5 мянган мал хорогдсон нь нийт хорогдлын 86.7 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Баянхонгор аймагт 344.9 мянган мал хорогдсон бөгөөд улсын хэмжээний нийт хорогдлын 50.0 хувь, аймгийн оны эхний малынхаа 10.0 хувийг алдсан байна.
Энэ оны 03 дугаар сарын 18-ны байдлаар Завханы нутаг, Увс, Говь-Алтай, Төв аймгийн хойд, Баян-Өлгий, Ховдын өмнөд, Архангайн баруун, Булганы зүүн, Хөвсгөл, Сэлэнгэ, Дорнодын зарим газраар 1-13 см зузаан цасан бүрхүүлтэй болсон байна.
Гуравдугаар сарын 13-15-ны өдрүүдэд салхи ихэнх нутгаар секундэд 16-24 метр, зарим үед секундэд 32-40 метр хүрч, шороон болон цасан шуурга 01-10 цагийн хугацаатайгаар шуурч цаг агаарын аюултай, гамшигт үзэгдэл боллоо. Нийт 16 аймгийн 154 суманд 531 гэр, 2244 хашаа саравч нурж, 283 байшингийн дээвэр хууларч, 2542 толгой мал хорогдсон урьдчилсан дүн гарсан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.