АНУ терроризмын аюулаас сэргийлэн Ойрхи Дорнод, Булангийн орнуудын чиглэлийн нислэгт нэмэлт хориг тогтоож, онгоцны гар ачаанд зөөврийн компьютер авч орохыг хориглосон билээ. Дотоодын аюулгүй байдлын яамнаас гаргасан энэ хоригийг цаашид цөөн хэдэн орноор зогсохгүй олон улсын бүх нислэгт мөрдөхөөр эрх баригчид ярилцаж байгаа тухай сайд Жон Келли мэдэгджээ.
Түүний “Fox News”-т ярьснаар алан хядагчид Америкийн онгоцыг дэлбэлж, террорист халдлага хийх санаандаа бүр улайрчихаад байгаа учраас тэсрэх бөмбөгийг нууж болох цахилгаан хэрэгсэл, төхөөрөмжийг онгоцонд оруулахгүй байх нь зөв гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Одоогоор Турк, Морокко, Иордан, Египет, Эмират, Катар, Саудын Араб, Кувейт гэсэн муслим шашинт 7 орны нислэгт үйлчилж буй хориг олон улсын хэмжээнд дагаж мөрдөхөөр болж өөрчлөгдвөл ажил хэрэгч хүмүүсийн аяллын хэв маягт нэлээн өөрчлөлт орох нь дамжиггүй юм. Ажил хэрэгч хүмүүсийн хувьд онгоцон дотор өнгөрүүлдэг олон цагийг компьютер дээр ажиллаж, үр дүнтэй ашиглахыг эрхэмлэдэг. Харин хориг үйлчилж эхэлвэл гар утаснаас том овор хэмжээтэй техник хэрэгслүүдийг гар ачаанд буюу онгоцонд авч орохыг хориглох юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.