PCR шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэн Хайрхан суманд ирсэн тохиолдол бүртгэгдлээ

2021-03-16 Мэдээ, мэдээлэл

Архангай аймагт 2021 оны 03 сарын 14-ний өглөө Улаанбаатар хотоос Хайрхан сум хооронд хувийн автомашинтай зорчих хөдөлгөөн хийсэн гурван иргэний нэг нь PCR шинжилгээний хариугаа хүлээлгүй явж, улмаар замд шинжилгээний хариу нь эерэг гарч батлагджээ.

Хайрхан сумын Онцгой комисс шуурхай ажиллаж, батлагдсан тохиолдлыг суманд нэвтрүүлэлгүй, халдвар хамгааллын дэглэм баримтлан буцаах ажлыг зохион байгуулсан байна.

Одоогийн байдлаар батлагдсан тохиолдлын дуудлагад шуурхай хариу арга хэмжээний мэргэжлийн баг ажиллаж, өвчтнийг хүргэх ажиллагааны баг өчигдөр өглөө 07.00 цагт Хайрханаас Улаанбаатар руу явсан байна. Мөн ЗӨСТ-ийн Эцсийн халдваргүйтгэлийн баг, ЭМГ-ын ахлах тархвар судлаач Хайрхан суманд ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.