ИРГЭД БАЙНГЫН ХАЯГТАА ОЧИХОД ХЯЗГААРЛАЛТ ТОГТООХГҮЙ

2021-03-15 Мэдээ, мэдээлэл

 

 

Улсын онцгой комиссын наймдугаар хуралдаан энэ сарын 13-ны өдөр болж, улс орон даяар гамшгийн үеийн шар түвшнээс улбар шар түвшинд шилжих шийдвэрийг гаргасан.

Мөн энэ хүрээнд хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 15-ны өдөр буюу өнөөдрөөс 06:00 цагаас 28-ны 06:00 цаг хүртэл хязгаарлахаар болсон.

Мөн УОК-ын Шуурхай штабаас Улаанбаатар хотод орон нутгаас ирээд буцаж амжаагүй иргэд PCR шинжилгээ өгч, байнгын хаягтаа буцах, мөн хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотын иргэн бичиг баримт, хаягийн бүртгэлийн дагуу оршин суух хаягтаа ирэхэд хязгаарлалт тогтоохгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн Онцгой комисст өгсөн байна.

Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотод ирээд буцаж амжаагүй хөдөө орон нутгийн иргэд PCR шинжилгээ өгч, хаягийн дагуу орон нутаг руу зорчиж болох бол хөдөө орон нутагт зорчиж явсан Улаанбаатар хотод оршин суух хаягтай иргэд хаягийн бүртгэлийн дагуу бичиг баримтаа үзүүлэн байнгын хаягтаа ирж болно гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.