БЗД-ийн Моннисийн хоёр байранд хөл хорио тогтоов

2021-03-11 Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой комисс 14 дүгээр хороо Моннисийн 123 а, 123 б байранд эрүүл мэндийн төвийн хүсэлтийн дагуу хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтанд авчээ.

Хамгаалалтанд долоон алба хаагч хэв журам сахиулах чиглэлээр ажиллаж байна. Мөн Улаан загалмайн хорооноос арга зүйч, гамшигтай тэмцэх багийн гишүүн нар зөвлөмж хүргүүлжээ. Эдгээр байрны оршин суугчдаас шинжилгээ авч байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар зөвлөмжийг хүлээн авч, иргэний үүргээ биелүүлэхийг Баянзүрх дүүргийн онцгой комиссоос уриаллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.