“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг авлига авсан байж болзошгүй үндэслэлээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж буй талаар өнөөдөр /2021.03.09/ иргэн Ууганбаяр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Тавантолгой нүүрсний ордын Зүүн цанхимд гэрээгээр ажиллаж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай “Ти Жи Ви” компанитай байгуулсан гэрээний хугацаа 2019 оны хосрдугаар сарын 28-нд дуусч байгаа тул уг гэрээг дахин сунгах шаардлагагүй гэж “Эрдэнэс тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс үзсэн.
Гэтэл Б.Ганхуяг захирал зөрчиж, гэрээг хоёр жилээр сунгаж, 458 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй байна. Энэ гэрээг хоёр жилээр сунгахдаа авлига авсан байж болзошгүй тул сайтар шалгах.
Тавантолгойн нүүрсний ордын баруун цанхид хөрс хуулалт, нүүрс олборлолт хийж байгаа Монголын компани 1 м2 хөрсийг 6250 төгрөгөөр олборлож байгаа. Гэтэл Хятадын хөрөнгө оурулалттай “Ти Жи Ви” компани нь 12500 төгрөгөөр хөрс хуулалт хийж байна. Хоёр дахин нугалсан үнээр илүү өндөр өртөгтэй хөрс хуулалт хийж байна. Иймээс сайтар шалгуулах шаардлага үүссэн” гэлээ.