ОХУ-ын Спутник Вакцины эхний ээлж манай улсад ӨНӨӨДӨР бууна

2021-02-26 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцин эхний тун энэ сарын 22-нд ирсэн бөгөөд маргаашнаас нь дархлаажуулалт эхэлсэн. Одоогоор БНЭУ болон БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг оруулж ирээд байгаа билээ.

БНЭУ-д үйлдвэрлэсэн вакциныг ДЭМБ-аас зөвшөөрсөн бөгөөд өдгөө эрүүл мэндийнг байгууллагын салбарынхныг дархлаажуулж буй. Харин БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг ДЭМБ-аас зөвшөөрөл олгоогүй байгаа юм. Эрүүл мэндийн яамныхны хэлж байгаагаар ирэх сарын эхээр зөвшөөрөл олгох тул дархлаажуулах бэлэн байдлаа хангаж, нөөцөлсөн нь тэр.

Тэгвэл ОХУ-д үйлдвэрлэсэн вакцин маргааш Монгол Улсад ирэх гэнэ. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан “ОХУ-ын Спутник Вакцины эхний ээлж Монгол улсад маргааш буух бөгөөд дараагийн татан авалтууд тасралтгүй хийгдэх бэлтгэлүүд хангагдаж байна. Иргэд тун удахгүй 4 төрлийн вакцинийг сонголтоор хийлгэх боломж бүрдэж эхэллээ” хэмээлээ.

Өнөөдрийн онч үг

11 минутын өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.