Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын малчин А.Түмэнбаярынх дөрвөн хүүхэдтэй. Хүүхдүүд нь 3-12 дугаар ангид суралцдаг. Цар тахлын эл үед улс даяар боловсролын систем цахимаар хичээлж буй юм. Гэвч зарим орон нутагт сүлжээ байхгүйн улмаас сурагчид хичээл хоцрох бэрхшээл нэлээдгүй хувийг эзэлж байгаа. Гэхдээ сэтгэл байхад болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Нэгэн хичээнгүй, үлгэр жишээч аавын энэ асуудлыг хэрхэн шийдсэнийг хүргэж байна.
А.Түмэнбаяр хүүхдүүдийнхээ теле хичээлийг хийлгэхийн тулд сүлжээтэй газар (зураг дээрх) ийм байшин барьж өгчээ. Учир нь өвөлжөөнд нь утасны сүлжээ байхгүй аж. Харин одоо хүүхдүүд нь теле хичээл гарах үеэр хичээлээ хийгээд, багш нартаа тэмдэглэлээ илгээн хоцрогдолгүй явж байгаа гэнэ. Ёстой л сэтгэл байхад болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй билээ…
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.