Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 25-ны өдөр “Хүчит шонхор” худалдааны төвд 23.5 тн мах нийлүүлэгджээ. Үүний 8.6 тн-ыг үхрийн мах, 11.3 тн-ыг хонины мах, 1.2 тн-ыг адууны мах, 1.4 тн-ыг ямааны мах, 1 тн-ыг тэмээний мах эзэлж байна. Харин монгол өндөг нэг ширхэг нь 450-480 төгрөгийн үнэтэй байна. Нийслэлд баярын үеэр өндөгний хомсдол гарч байсан бол өнөөдрийн байдлаар хэвийн байгааг холбогдох албанаас тодруулж буй юм.
Эх сурвалж: ШӨХТГ