МҮЭХ/Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/-ноос Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар нэмсэнийг эсэргүүцэн цахимаар жагсаал хийхээр болжээ. Ингэхдээ эсэргүүцлээ илэрхийлэн “НДШ нэмэхийг ЭСЭРГҮҮЦЭЖ байна!” цахим хөдөлгөөн өрнүүлэх аж.
Тус холбооны 36 гишүүн байгууллага болох мэргэжлийн 14 салбар, 21 аймгийн үйлдвэрчний эвлэл, ажил олгогчид нэгдэж, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцсэн “Цахим жагсаал” өнөөдөр 15.00 цагт болох юм.