Манай улс 150 мянган тун вакциныг хүлээж авлаа

2021-02-22 Гадаад харилцаа
150 мянган тун вакциныг хүлээж авлаа
Манай улс БНЭУ-аас бэлэглэсэн 150 мянган тун буюу 75 мянган хүнийг вакцинжуулах Оксфордын AstraZeneca вакциныг өнөөдөр /2021.02.22/ өглөө хүлээн авлаа. Тээвэрлэлтийн үйл ажиллагааг “МИАТ” компани амжилттай гүйцэтгэж, Улсын онцгой комисс болон албаныханд хүлээлгэн өгчээ.

Манай хөрш орнуудаас вакцин хандивлах хүсэлтээ илэрхийлсээр байгаа юм. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүний тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах вакцин, БНХАУ-аас 300 мянган хүний тун бүхий вакциныг тус тус хандивлахаар болсон. Ийнхүү эхний ээлжийн вакциныг манай улс хүлээн аваад байна. Энэхүү 150 мянган тун нь ДЭМБ-ын Ковакс хөтөлбөрөөс тусдаа, Энэтхэгийг Засгийн газраас стратегийн түнш, эртний оюун санааны хөрш Монголд Улсад бэлэглэж байгаа юм.

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.