Өнөөдрөөс төрийн албан хаагчдын 5 хүртэл хувийг ажиллуулна

2021-02-15 Мэдээ, мэдээлэл


Бүх нийтийн бэлэн байдалд шилжин битүүнээс эхлэн хөл хорио тогтоосон. Харин өнөөдрөөс эхлэн 23-ныг хүртэл төрийн байгууллагын албан хаагчдын 5 хүртэлх хувийг ажиллуулахаар болжээ.

Ингэхдээ аль болох ажлын байр бус гэрээсээ ажиллах боломжоор хангахыг УОК-ын гишүүдэд анхааруулсан байна. Мөн тухайн өдөр ажиллах албан хаагчдын хаяг, хуваарь зэргийг харгалзан үзэж хувийн болон албаны нэгдсэн унаагаар ажил, гэр гэсэн маршрутын дагуу зорчих эрхийг УОК-оос гаргасан байна. Төрийн байгууллагууд энэ сарын 23-наас эхлэн хэвийн үйл ажиллагаанд шилжих юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.