ЭМЯ-ны удирдлагуудыг чөлөөлнө

2021-02-10 Мэдээ мэдээлэл
ЭМЯ-ны удирдлагуудыг чөлөөлнө

Шинэ Засгийн газар байгуулагдсаны дагуу зарим яамны удирдлагуудыг сольж эхэллээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг тус тус чөлөөлөхөөр болжээ. Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаа өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан байна.

Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал нь өнгөрсөн хугацаанд ажилдаа хариуцлагагүй хандаж, эрүүл мэндийн салбарын асуудлаас үүдэж Засгийн газар огцорсон учраас  түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг өнөөдөр /2021.02.10/ Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэх аж.

Я.Амаржаргалын оронд АШУҮИС-ийн Монгол-Япон сургалтын эмнэлгийн Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Ц.Эрдэмбилэгийг томилохоор АТГ-т холбогдох материалыг нь хүргүүлжээ.

Харин Эрүүл мэндийн яамны дэд сайд Ш.Анхмаагийн хувьд өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан ч саяхан болж өнгөрсөн ЭМ-ийн сайдын шуурхай хурлаас тэрбээр хоцорч шинэхэн сайддаа хөөгдөөд гарсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.