Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг сайжруулсан шахмал түлшид хийсэн хяналт шалгалтын дүнг танилцууллаа.
НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрт сар бүр нэг байцаагч томилон, үндсэн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн явцад нь хяналт тавьдаг.
Уг хяналт шалгалтын дүгнэлтээс танилцуулъя. Сайжруулсан шахмал түлшээс дээж авах шинжилдэг бөгөөд 2021 он гарснаас хойш найман удаа дээж шинжлүүлсэн. Ингэхдээ дээжид элементийн шинжилгээ болон техникийн үзүүлэлтэд хяналт тавьж, олон улсын лабораториудад илгээж, шинжлүүлдэг.
Тухайлбал, ОХУ-д техникийн үзүүлэлт, химийн найрлага, элементийн шинжилгээ, чөлөөт хөөлтийн зэргийг шинжлүүлсэн. Мөн БНСУ, БНХАУ-д техникийн үзүүлэлт, үнсний химийн найрлага, элементийн шинжилгээ болон утааны хийн найрлагыг шинжлүүлж хариуг авлаа. Мөн дотоодын таван лабораторид дээж өгсөн.
ОХУ, БНСУ, БНХАУ болон Геологийн төв лаборатори, Хими, хими технологийн хүрээлэнгийн лаборатори, Ашигт малтмалын газрын лабораторийн шинжилгээний хариугаар “Тавантолгойн түлш” компанийн үйлдвэрлэсэн шахмал түлш нь чийглэг, үнслэг, дэгдэмхий хүхэрлэг, илчлэгийн хэмжээ нь стандартын шаардлага хангасан байна. Мөн хаягдал утаанд агуулагдах бодисын хэмжээг шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангажээ.
Сайжруулсан түлшийг стандартын шаардлагын хэм хэмжээг шалгахаар 126 дээж өгч, 44 дүгнэлт гарсан. Эцсийн хариу нь стандартын шаардлага хангасан” гэлээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.