ОХУ-ын Засгийн газраас 2021 онд тус улсын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй Монгол Улсын иргэдэд зориулан бакалавр, магистр, докторын 550 тэтгэлэгт хөтөлбөр зарлаад буй.
Тэтгэлгийг бүртгэл хоёрдугаар сарын 20-нд дуусах бөгөөд энэ жилийн сонгон шалгаруулалтын онцлог, хөтөлбөрт хамрагдах боломжийн талаарх цахим уулзалтыг Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс өнөөдөр зохион байгууллаа.
Энэхүү тэтгэлэг нь бүх төгсөгчид болон мэргэжлээ дээшлүүлэхийг хүссэн бүх хүнд нээлттэй бөгөөд энэ жилийн хувьд цар тахлаас үүдсэн нөхцөл байдлыг харгалзан шалгаруулалт зөвхөн цахимаар явагдаж байгаа юм.
education-in-russia.com цахим хуудаснаа ОХУ-ын тэтгэлгээр суралцах өргөдлөө илгээж, бүртгүүлэх боломжтой.
Иймээс ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хэрхэн бүртгүүлж, сонгон шалгаруулалтад амжилттай оролцох талаарх зарим тоймлон хүргэе.
– Тэтгэлэгт хамрагдахын тулд хийх эхний алхмууд юу байх вэ?
– Studyinrussia.ru/en сайт нь Орос улсад суралцах зорилго бүхий гадаадын элсэгчдэд шаардлагатай мэдээллийг өгдөг тул мэдээллээ сайн авах. Алхам нь бүртгэл үүсгэх бөгөөд та элсэх хүсэлт шууд сонгосон их сургууль руу илгээх боломжтой болох юм. Их сургуулийн төлөөлөгчид 10 хоногийн дотор хариу өгөх Аж.
– Орос улсын их сургуульд элсэхэд ямар баримт бичиг шаардлагатай вэ?
– Баримт бичигт тавигдах шаардлага нь их сургууль, хөтөлбөрөөс хамааран ялгаатай байж болох тул сонгосон их сургуультайгаа холбоо барьж, үнэн зөв мэдээлэл авна. Оросын их сургуульд элсэн орж буй гадаадын иргэд таван баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тухайлбал,
Бүх их сургуулийн вэбсайт дээр боломжтой элсэх хүсэлтийн маягт
Орос улс руу нэвтрэх паспортын хуулбар
Таны боловсролын түвшний гэрчилгээ. Жишээлбэл, хэрэв та магистрын сургалтад хамрагдах бол бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй. Элсэгч нь сурахад саад болох ямар нэгэн өвчин, эсрэг заалтгүй, ХДХВ-ийн халдваргүй гэсэн хоёр эмнэлгийн тодорхойлолт авчрах шаардлагатай. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
– Тэтгэлэгт хамрагдахад насны хязгаар тогтоосон уу?
– Оросын хууль тогтоомжийн дагуу дээд боловсролын байгууллагад элсэх гэж буй боломжит элсэгчдэд насны хязгаарлалт тогтоогоогүй. Оросын их сургуульд элсэх үндсэн шаардлагыг хангахын тулд ерөнхий эсвэл мэргэжлийн дунд боловсрол эзэмшсэн байх ёстой ба үүнийг баримтжуулсан нотолгоо бүрдүүлэх шаардлагатай. Хүлээн зөвшөөрөгдөхийн тулд баримт бичиг нь тодорхой стандартыг хангасан байх ёстой. Баримт бичгийн шаардлага нь таны элсэхээр төлөвлөж буй их сургууль, хөтөлбөрөөс хамаарна.
Анхаарвал зохих зүйлс:
ОХУ-ын тэтгэлгийн шалгалтад хамрагдах мэдээлэлтэй сайтар танилцах
Бүртгэлээ хийж баталгаажуулсны дараагаар анкетыг бүрэн гүйцэд бөглөх.
Эхний шатанд хувийн хэргээ орчуулахгүй байж болно.
Төгсөх ангийн сурагчид эхний улирлынхаа дүнгийн тодорхойлолтыг заавал орчуулсан байх. Харин эхний шатанд хувийн хэргээ орчуулах шаардлагагүй.
Эхний үеийн шалгаруулалтад баталгаат орчуулгын тамгагүй байж болно.
Энэ жил суурь хичээлүүдээр шалгалт авахгүй. Харин ерөнхий боловсрол эзэмшсэн гэдгийг батлах бичиг баримт болон бусад дагалдах бичиг баримт, шагнал урамшууллын талаарх мэдээллээ сайтар бүрдүүлэх шаардлагатай. монгол хэл дээрх бичиг баримтаа орос хэл дээр орчуулна/
Орос хэлний шалгалтад бага оноо авбал тэнцэх магадлал буурах тул орос хэлний мэдлэг их бага хэмжээгээр шаардана.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.