Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-аар батлагдсантай холбоотойгоор банкны салбарын нөлөө бүхий банкуудыг нээлттэй хувьцаат компани болгохоор хуульчилсан.
Энэхүү хуулийн дагуу Төрийн банк нь Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй, нээлттэй хувьцаат компанийн хэлбэртэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд хуулийг дэмжин хүлээн авч, бэлтгэл ажлаа хангаж эхлээд байна.
Төрийн банк нь Монгол орон даяар 496 салбар нэгж, 4000 орчим ажилтан, 2.1 сая харилцагчтайгаар үйл ажиллагаа явуулдаг системийн нөлөө бүхий банкуудын нэг бөгөөд 2020 онд репо хэлцэл 2 дахь удаагаа амжилттай хийн, гадаад зах зээлээс 23 сая ам.долларыг татаж, зээлийн хүүгээ бууруулах тал дээр манлайлал үзүүлэн, 37.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байгаа Монгол Улсын ТОП банкуудын нэг билээ.
Тус банкны хувьд компанийн хэлбэрээ өөрчилж, нээлттэй хувьцаат компани болсноор иргэд, хуулийн этгээдүүд тус банкны тодорхой хувийн хувьцааг хуульд заасан шаардлагын дагуу эзэмших боломжтой болох юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.