УОК-ын шийдвэрийн дагуу аймгууд Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагаа үргэлжилж байсныг нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ.
Тодруулбал, аймаг, нийслэлийн онцгой комисст “Аймаг, орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтын дэглэмд орсон иргэдийг буцаах ажлыг 2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн 00.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар зогсоохыг үүрэг болгож байна” гэжээ.