УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сүхбаатарын талбайд өнөөдрөөс өлсгөлөн зарлаж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор эсэргүүцлээ илэрхийлж байгаа нь энэ гэнэ.
Тэрбээр өлсгөлөн зарлах болсон шалтгаанаа “Үе үеийн Засгийн газар Рио Тинтогийн барьцаанд байдаг асуудлыг зогсоох цаг болсон. Монголын Засгийн газар энэ сарын 31-нд болох арбитрийн шүүх хурал дээр Рио Тинтогийн эсрэг сөрөг нэхэмжлэл гаргах ёстой. Бүх боломж нь бүрдчихээд байхад эрх баригчид хөдлөхгүй байна. УИХ-ын гишүүд эх орныхоо төлөө энэ асуудлыг дэмжиж надтай нэгдэхийг уриалж байна” хэмээн тайлбарлав.
Харин БНН-ын дарга, УИХ-ын гишүүн асан Б.ЖАРГАЛСАЙХАН өөрийн цахим хуудсанд түүний энэхүү үйлдлийн талаар ийнхүү тодруулжээ.
Тэрбээр “Бурхадын хүүхдүүд, Дэлхийн Засгийн газар, Синдикат, Белдбургийн танхим гэж нэрсийг сонсож байсан уу. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг ялуулах вэ, аль улсад дайн гаргах, өвчин үүсгэх, вакцин тарих зэргийг харанхуйгаас тэд шийдэг. Тэд доллар хэвлэж танхимд элссэн боолуудаа бэлэн программаар тархийг нь угаагаад улс орны удирдагч болгон илгээж дэлхийг хяналтандаа байлгадаг. Бурхадын хүүхдүүдийн санхүүжилт босгодог нэгээхэн хэсэг бол Рио Тинто. Энэ компанийн өглөөний зууш бол Оюутолгой юм. Оюутолгойн гэрээг цуцлах сайжруулах шүүх хурал 1 сарын 30 хавьцаа болох байсан. Гэтэл Монгол Улсын Засгийн газар Рио Тинтогийн шахалтад орж нэхэмжлэлээ татсан явдлыг эсэргүүцэн Босоо Ганбаа босоод ирлээ. Засгийн газар түүнээс айж өлсгөлөн зарлах зөвшөөрлийг нь өгч чадахгүй алийгаа алдаж байна. Хамгийн сонирхолтой нь С.Ганбаатарын тэмцлийг олон зуун иргэд дэмжиж өлсгөлөн зарлахаа илэрхийлээд эхэлжээ” хэмээн бичжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.