ХХЕГ-ын даргаар Х.Лхагвасүрэнг томилжээ

2021-01-20 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын өнөөдөрийн хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын дарга, хилийн цэргийн командлагч Ж.Бямбасүрэнг чөлөөлж, түүний оронд бригадын генерал Х.Лхагвасүрэнг томилжээ. Бригадын генерал Х.Лхагвасүрэн нь ХХЕГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын асуудал эрхэлсэн дэд даргаар ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдож байгаа юм.

Ж.Бямбасүрэн 2019 оны арванхоёрдугаар сарын 30-нд уг албанд томилогдож байсан бөгөөд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ.

ХХЕГ-ын дарга асан Ж.Бямбасүрэн
ХХЕГ-т болсон ажил хүлээлцэх ажиллагаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж нарын албаны төлөөлөл оролцов.

ХХЕГ-ын дарга, Хилийн цэргийн командлагч, бригадын генерал Ж.Бямбасүрэн байлдааны туг, тамгыг бригадын генерал Х.Лхагвасүрэнд хүлээлгэн өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.