100 жилийнхээ түүхт ойг тохиолдуулан ЗХЖШ-аас цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан нэлээдгүй олон ажил, арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж, эхнээсээ ажил хэрэг болгож байгаа юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний байлдааны чадамжийг дээшлүүлэх бүтээлч ажил, эрдэм шинжилгээ, онол арга зүйн хурал, түүхт ойг угтсан тэмцээн уралдаан, урлаг соёл, сурталчилгаа гэсэн зургаан чиглэлээр 40 гаруй ажил, арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна. “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100 жил” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” гэрэл зургийн цомог, түүхэн ном бүтээх, “Эх орны цэрэг-2021” яруу найргийн наадам, Зэвсэгт хүчний “Тэргүүний ардын авьяастнуудын урлагийн нэгдсэн тоглолт”, “Монгол цэрэг энхийн төлөө” дурсгалт цогцолборыг тохижуулах, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах “Нээлттэй өдөрлөг”-ийн арга хэмжээг Монгол Улсын аймаг, нийслэл, дүүргүүдэд тус тус зохион байгуулна.
Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний дунд спортын цогцолбор тэмцээн, “Зэвсэгт хүчний Хуурай замын цэрэг 100 жил”, “Агаарын цэргийн хөгжлийн стратегийн зорилт-үзэл баримтлал” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж, төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Ж.Ёндон агсны дурсгалын цогцолборыг Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод, “Монгол ард” нисэх эскадрилийн дурсгалын цогцолборыг Зэвсэгт хүчний 337 дугаар ангид, Дурсгалын хөшөөт цогцолбор, ногоон төглийг Хуурай замын цэргийн командлалын байрлалд тус тус байгуулж тохижуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Зэвсэгт хүчний үйл ажиллагааг иргэд, хүүхэд, залууст сурталчлах чиглэлээр “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдааныг нийслэл, аймаг, сум, дүүргийн ЕБС-ийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 1-ний хооронд зохион байгуулж, шилдэг 50 бүтээлээр үзэсгэлэн гаргана. Үүний зэрэгцээ ЗХЖШ-ын Хэвлэл мэдээллийн алба, Монгол цэргийн музей, Батлан хамгаалахын Төв архив хамтран Зэвсэгт хүчний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэн гаргаж иргэд, хүүхэд, залуучуудын оюуны хүртээл болгох юм. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын офицер, ахлагчид нийслэл, орон нутгийн ЕБС-ийн болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудад “Монгол цэрэг-Бүтээн байгуулалтад”, “Монгол цэрэг-Энхийг дэмжих ажиллагаанд”, “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100 жил” зэрэг сэдвээр цуврал лекц, сургалт сурталчилгааны ажлыг зохион байгуулна.
Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд БХЯ, нийслэл, орон нутгийн Цэргийн штабуудтай хамтран ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд зохиогддог цэрэгжлийн спортын “Дөл” цогцолбор тэмцээнийг зохион байгуулах бэлтгэл ажлыг мөн хангаж байна. Баярын өдөр буюу 3 дугаар сарын 18-ны өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд цэргийн нэгдсэн тооллого, ёслолын буудлага, шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулах юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.